Өөхлөөд эхлэсэн бол идэж уух юмаа анзаарч багасгаж хөдөлгөөн нэмэх ёстой байхад тоохгүй зүв зүгэр юм шиг байж байснаа бүүр хяналтаас гараад ирэхээр нь л гэнэт мэдэж түүндээ хий санаа зовно.
Арьсаа тогтмол арчлахгүй эхний үрчлээ суухад нь анзааргүй анхаараагүй хэрнээ бүүр арга авахаа байхаар нь сэтгэлээр унаад шал хөндлөнгийн зүйлд буруу өгнө.
Ер нь бол зөв амьдралын хэв маяг дадал зуршил их чухал л даа. Тэрийг өөртөө дадуулаагүйгээсээ болоод л та бүхий л муу үр дүнд хүрж байгаа шүү дээ.
Хүний хамгийн том дайсан бол өөрөө гэж аргагүй үнэн. Өөрөөртөө эзэн байна гэдэг ихээ том чадвар шүү дээ.
*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-**-*-*-*-*-**-*-
- Нэг зүйлийг би мартсан байна шүү. Нүүрээ крантны усаар хэзээ ч битгий угааж бай! Буцалсан усаар юмуу өлөн усаараа угааж байх хэрэгтэй гэж хаа нэгтээгээс дуулж байсан. Лимонтой юмуу ногоон цайтай ус хөдлөөгөөд арчих эсвэл мөстэй усаар угааж байвал бүүр сайн гэх. Mөн тараг бол нүүрэнд бас онцгой чухал нөлөөтэй гэнэ билээ. Зовхи, хүзүүний арьсандаа бас бага зэрэг ч гэсэн анхаар ч л байх хэрэгтэй болов уy
- Өглөө босоод заавал шууд ус ууж байх хэрэгтэй. Ер нь шингэн юм хэр ууж байгаагаа анзаарч байхад илүүдэхгүй.
- Өглөөний дасгалын хувьд бол Түвдийн нөгөө алдартай таван дасгал зүгээр санагддаг шүү. Тэгээд уг нь өдөрт 108 удаа сунаж мөргөж байх Их сайн гэнэ билээ.
- Ойрд бас жаахан өөр юм бодох боллоо хэхэ. Эмэгтэй хүн ер нь гэдэсний булчин, хөхний булчин, гарын булчин, бас нөгөө юуны юугаа бага зэрэг хөгжүүлж байсан нь дээр юм байнаа. Хүүхэд төрүүлээд буцаад агшихдаа хурдан байж мэдэх юм. Хөх ч ялгаагүй арай бага унжих ч юм билүү. Тэгээд бас нас жаахан яваад ирэхээр гарын дотор талын мах нь бүүр унад ирсэн байгаа нь таалагдахгүй байгаа юмаа. Тиймээс бүх зүйл болоод өнгөрөхөөр биш тосож бэлдвэл зүгээр үр дүн сайтай санагдах юмаа хэхэ.
No comments:
Post a Comment