Анхны хайр шилжиж ирсэн бандид сайн болж байлаа. Намайг ч өөрөө нилээн эргүүлдсэн юм. Хүмүүжилтэй ч юм уу ичимхий байж би ч шал хөндлөн байсаараа байгаад хөөрхий өөр хүмүүс эргүүлдүүлээд одсон. Гэвч анхных болоод ч тэр үү хэн хэндээ одоо хэр нь цаанаа л дотно санагддаг шүү. Намайг мөн ч олон жил дотроо хадгалж явсан нэгэн.
#2
Дээд ангийн ах байлаа. Бас л агуу хайраар намайг хайрласаан. Надад үнэхээр сайн байсныг нь зүгээр л би мэдэрдэг байсан. Надад таалагдаж эхлэсэн боловч тэгээд л сонирхолоос гарчихсан. Тэгээд л би зугтаасаар байгаад арай гэж салж билээ. Надад сайн боловч миний мөрөөдлийн цагаан морьтон биш байсан юм дөө.
#3
Ангийн хүүхэд байсан. Анх удаагаа хүнд галзуу дурлаж үзсэн би. Сайхан байсаан. Даана ч харамсалтай нь дурлал л юм даа. Ид дурлачихсан байх үед хамаг юм яг эхлэдэгийн даваан дээр хэсэг хугацаанд хол байх шаардага гараад тэгээд л дурлал дундаа ороод дуусчихсан. Нөгөө залуу бол уг нь сайхан юм хүссэн л юм шиг байна лээ. Би даана ч дуу шиг дахиулах хүссэнгүй. Боловсрол гарал угсаа нь нэг тиймэрхүү байсан юмаа. Царай зүс бие бялдар нь бол өмнөх хоёрын бодвол тасарцан л байсан л дөө. Боловсролын ялгаа бас хэзүү асуудал л даа миний хувьд. Биеэ авч явах байдал яриа хөөрөө нийгэмийн харилцанд орох байдал нь сэтгэлд хүрэхгүй болоод явчихна гэсэн үг л дээ. Агуу хайр байсан бол энэ бүхэн өмнө нь юу ч биш байх байсан л байх дөө.
#.....
Түүнээс хойш албан ёсоор дурлалын роман үүсгэж амжаагүй л явна. Харилцаа холбоотой хэд хэдэн хүн байсаан Зураач урлаач, харанхүй ертөнцийн өөр үзэлтэн, Доод ангийн хүүхэд, байрны гадаа танилцсан хүн, бөө удган, Супер сагсчин ийм хэдэн залуугийн заримыг ихэд сонирхож холбоотой байж үзсэн зарим нь намайг тоосонгүй заримыг нь би тоосонгүй Тэгээд ч нөхцөл байдал нь таарсангүй л дээ.
Яг миний стилийн яг миний хүсдэг тэр нэг хүнтэй учираагүй л явна дөө. Боломж нь ер таарахгүй юм.
#5
Миний ханхүү биш байсан ч гэсэн намайг гээсээ гэж хүсдэг тал надад байдаг. Шунал гэхгүй байхаа зүгээр л өөрийгөө мэдэрмээр байдаг юм. Залуу халуун байгаагаа ☺
::::Өөрөө сайн дураараа гарч ирчихээд байгаа ч юм шиг гүй ч юм шиг энэ залуу үнэн ядаргаа болж байнаа. Дажгүй залуу л даа таалагдсан. Гэхдээ хүлээж байгаа хүн минь биш. Өөрөө гарч ирчихээд үл тоогоод байгаа нь зэвүүн хүргээд байх юмаа. Зүгээр хаячихья гэхээр дотроос зулгаагаад байна хаха Яах вэ байз. Би түрүүлж мсж бичихгүй Тэр бас түрүүлж бичихгүй тэгсээр байгаад мартагдсан дууль болох гээд байгаа юм байх даа энэ одоо!? Ямар ч утагүй юм.
" Намайг тоодог хүмүүсээс би өөрийгөө хэр явааг мэддэг бол тоохгүй байгаа хүмүүсээс дахиж сайжрах ёстойгоо ойлгож авдаг "
No comments:
Post a Comment