Wednesday, January 14, 2015

Эхлэл үү? Эцэс үү?

     Би ч нээх тийм зөнч мэргэн түргэн үздэг хардаг хүн биш л дээ.
Гэхдээ л энэ буруу дадал зуршил, хэв маяг намайг хэмлэн хэмлэсээр идэж, уун уусаар уусгаж, намаг шиг сорсоор бүүр эцэстээ туллаа одоо үндсээр нь сугалж үүрд баяртай л гэхгүй бол хамаг сайхан мөрөөдөл зорилт зорилго минь тоос манарган элэгээрээ унаж, бүүр гэрэлтэй бадрангуй ирээдүй минь ор мөргүй замхран алга болох гээд байна гэдгийг мэдэрч бна.

  Одоо хангалттай!! Бодит байдалтай нүүр туллахаас зүрхшээж өөрөө өөрөөсөө зугтаж өнөө маргаашийг аргацааж үүнээс илүүгээр тэвчихгүй. Энэ их дотоод зөрчил намайг галууруулах гээд байна. Нэг тийш нь болгоод аль!
   Энэ бол хязгаарын цэг сэхэх үү эсвэл амь голтой хорвоогийн тоосыг хөдөлгөж байгаад биеийг барах уу гэдэг ээ сонго. Үгүй бол оройтох гээд хожимдох гээд бна!!!

Тиймээ үүнийг хийхэд хэцүү байна үнэхээр хэцүү байна. Энэ магадгүй чиний амьдралдаа хийх хамгийн том тулаан чинь ч байж мэдэх хэмжээний хэцүү байна.

Гэвч чи мэднэ. Мэддэг юм чинь хэмжээтэй багахан ч гэсэн үүнийг бол хангалттай мэднэ. Магадгүй хүн хүнээс бүүр илүү мэднэ. Яагаад ийм байдалд хүрсэн, Яг одоо юу болоод байгааг, Яахлаараа хэцүү байгаа юм, Яаж үүнээс гарах уу гээд бүгдийг нь...дэндүү сайн мэднэ.



 Мэдсээр байж бүдэрвэл үлдсэн өдрүүдээ өөртөө л гомдож нар сар ээлжлэн гарахыг тоолж өнгөрөөнө гэж мэдээрэй !!!!

За Чиний сонголт??



Sunday, January 4, 2015

Санаж Яваарай

Өнөө цагт бид улам том байшинтай хэрнээ жижиг гэр бүлтэй,
 илүү тав тухтай боловч амрах цаг зав багатай,
олон эрдмийн зэрэг цолтой боловч наад захын мэдлэггүй,
өргөн мэдлэгтэй боловч бага бодолтой,
олон экспертүүдтэй боловч олон асуудлуудтай,
илүү анагаах ухаанжиж байгаа боловч илүү их өвчин зовлонтой болжээ.

Бид аливаад хөнгөн хуумгай хандаж,
бага инээж, хурдтай давхиж,
түргэн уурлаж, оройтож унтаж,
өглөө босохдоо ядарсан сэрж,
бага уншиж, зурагт их үзэж,
бурханд цөөн залбирах юм.

Өөрийгөө хүрээлэх эд хогшлоо нэмэгдүүлэх хэрнээ үнэт зүйлсээ бууруулж,
 их ярьж, бага хайрлаж, худал хэлэх нь олширчээ.

Яаж амьдрахыг судалдаг хэрнээ амьдралыг судалдаггүй,
он жилүүдээ амьдралд зориулах хэрнээ амьдралаа он жилүүдэд зориулдаггүй,
их үрж, бага бүтээж,
худалдан авах зүйлс олширсон ч, түүнээсээ авах ханамж багасчээ.

Саран дээр хүртэл очиж чадаж байгаа хэрнээ эсрэг гудамжиндаа байх хөршийнхөөрөө очиж чаддаггүй,
гадаад ертөнцийг эзэмшиж чадсан хэрнээ дотоод ертөнцөө эзэмдэж чаддаггүй,
атомыг задалж чадсан хэрнээ, мухар заншлаа задалж чадаагүй л байна.

Их бичдэг хэрнээ бага судалдаг,
их төлөвлөх хэрнээ түүнийгээ биелүүлдэггүй,
яарч адгаж чаддаг хэрнээ хүлээж чаддаггүй,
орлого нэмэгдэхийн хэрээр ёс суртахууны дутагдалд орж,
мэдээллийг хадгалах,
олон хувь тараах гэж өчнөөн компьютер үйлдвэрлэх тусам хүн хоорондын харилцаа багасаж,
Чанарт биш, тоо хэмжээнд анхаарах нь ихэсчээ.

Түргэн хоол нэмэгдсэн ч шингэлт нь удааширч,
бие өсөх болсон ч ухаан богиносч,
ашиг орлого зузаарсан ч харилцаа гүехэн болж,
зав чөлөө ихтэй ч баясаж цэнгэх нь бага,
Олон нэр төрлийн хоолтой ч тэжээл болох нь бага,
Хоёр орлоготой ч салах нь их,
Гоёмсог байшинд амьдардаг ч гэр бүлийн амьдрал муудаж хэврэгшсэн болжээ. 

    Чухам ийм учраас, өнөөдөр, би танд “Ямар нэгэн чухал хэрэгцээ гарахаар нь хэрэглэнэ гэж битгий хадгалаарай” гэж хэлэхийг зорьсон юм. Учир нь таны амьдралын өдөр бүхэн чинь чухал юм шүү.

   Мэдлэгийг эрж хай, их унш, өөрийнхөө өөдөөс харж суугаад хэрэгцээндээ санаа зовдог байдлаасаа сал.

  Гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт байх цагийг өөрөөсөө бүү харамла. Дуртай хоолоо ид, очихыг хүсдэг газраа оч. Амьдрал гэдэг бол аз жаргалтай мөчүүдийн хэлхээс болохоос амьд явах гэсэн тэмцэл биш юм. Болор хундагаа хагалчих вий гэж эмээлгүй хэрэглэ. Үнэтэй үнэртэй усаа дуусчих вий гэж айлгүй цац. Хэрэглэмээр санагдсан үедээ хүссэн зүйлээ хэрэглэж бай.

   Үгсийн сангаасаа “Аль нэг өдөр”, “Заримдаа” гэсэн үгсийг хасаж хаяцгаая. Найз нөхөд, гэр бүлийнхэндээ хичнээн хайртайгаа илэрхийлцгээе. Амьдралд инээд хөөр, баяр баясгалан нэмдэг зүйлсээ хойшлуулахаа больцгооё. Өдөр бүр, цаг бүр, мөч бүр чухал. Магадгүй таны сүүлчийнх байхыг хэн ч мэдэхгүй.








Санаж Яваарай

Амьдралд хэрэгтэй арван зарчим...

1. Үргэлж үнэнийг ярь, тэгвэл юу ч тогтоох шаардлагагүй.

2. Өглөө юуны өмнө хамгийн хүнд, хамгийн таагүй ажлаа хий.
Түүнийг хийчихвэл өдрийн туршид та дэмий, хэрэггүй бодлоор өөрийгөө зовоохгүй.

3. Зурагт бүү үз. Хэрэгтэй зүйлээ цаг гаргаж үз.

4.Цааш явах хэрэгтэй гэж өөртөө хэл. Оролдоод үз. Их тус болдог шүү.

5. Шинэ санаа толгойд орж ирмэгц шууд бичиж ав.

6.Та хоцордог уу? Энэ талаар заавал урьдчилан хэлж, сэрэмжлүүл.

7. Танаас урвасан хүмүүс рүү бүү эргэж оч. Тэд өөрчлөгдөхгүй.

8. Эцэг, эхтэйгээ аль болох их цагийг өнгөрөө. Тэд нэг л мэдэхэд гэнэт яваад өгнө.

9. Эелдэг зангаар хотыг ч байлдан дагуулна. Үүнийг аль болох олон ашигла.

10. Өөрийн алдаагаа хүлээж сур.

Saturday, December 13, 2014

СОСА

За юу юугүй шинэ он гарлаа би гээч нь амарлаа даа. Ингээд 2014 он минь баяртайцгаа боллоо доо. Хаа сайгүй баярын уур амьсгал бөөн шинэ жил даашинз, мэйкап гээд л буужигнаж өгч бна дөө. Түүнийг дагаад архидалт л юм даа.

Ажилд орохоор ажлын газрынхантайгаа нийлж баахан архидалт болдог нь зүгээр л байдаг асуудал юм уу?  Уухгүй гэж хэлж болдоггүй асуудал биш биз дээ.  Мань мэтийн согтох битгий дороо л тас үсэрчихдэг нөхдүүд бол анхнаасаа л уухгүй байхаар тохируулах хэрэгтэй гэж ойлголоо. Уугаад дороо кадр тас үсэрч байснаас зүгээр уухгүйгээр хөгжилдөх нь хамаагүй дээр шүү. Тэгэхгүй бол тас үсрээгүй нэг согтуу толгой нь маллаад хаа нэг тийшээ аваад явчихдэг гэнэм. Өглөө хаана ч сэрж мэднэ гэнэ шүү. Ажилд орж байгаа залуу охид бодолтой л байх хэрэгтэй!!

*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-**
#Цөөн үгээр #Нийгмийн байдал

Манай Жавхаа ах бас л зөв юм яриад л ороод ирлээ шүү. Цаа чинь тэгэж байгаад лаг өө. Цэнхэр үст Цэрэн эгч бас л хэд хоног шуугиуллаа даа. Интернэт хэрэглэгчидийг.
 Бас Батцэцэг мисс байна манайхан дэлхийн мисстэй болмоор байгаа юм байх оо. Өөр чинь юу билээ Марко Поло гарч эхлэсэн юм байна яах вэ дажгүй ч юм шиг одоогоор тодорхойгүй л байна. Өнөөдөр Зүрхээр наадагч үзлээ яахвэ л кино юм утга санаа биш орчин үеийн гял цал юмаар л бөмбөгдсөн мэт санагдлаа. Монгол тулгатны зуун эрхэмд Энхбаяр НбаСэйли энэ тэр гээд л юмнууд гараад л байна ДуэтДуэль бас гарч бна Шинэ жилийн гоё дуу байдаггүй дээ. Халтууранд яваад завгүй байгаа юм байхдаа хэдэн дуучид маань хэхэ

*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-**--**-

Нээх хөөрхөн өгүүлөг бичмээр санагдаад байгаа шүү. Жаахан мөрөөдөлд умбаад л байж л байна хэхэ. Үүнийгээ жижиг өгүүллэг болгочихмоох даана ч надад ямар ч туршага байхгүй тул миа л болох байх. Миний онцлог гэгдэх мэдээж нуршаа байх нь баараггүй ☺



Saturday, November 29, 2014

Тооцоо

#1
Анхны хайр шилжиж ирсэн бандид сайн болж байлаа. Намайг ч өөрөө нилээн эргүүлдсэн юм. Хүмүүжилтэй ч юм уу ичимхий байж би ч шал хөндлөн байсаараа байгаад хөөрхий өөр хүмүүс эргүүлдүүлээд одсон. Гэвч анхных болоод ч тэр үү хэн хэндээ одоо хэр нь цаанаа л дотно санагддаг шүү. Намайг мөн ч олон жил дотроо хадгалж явсан нэгэн.

#2
Дээд ангийн ах байлаа. Бас л агуу хайраар намайг хайрласаан. Надад үнэхээр сайн байсныг нь зүгээр л би мэдэрдэг байсан. Надад таалагдаж эхлэсэн боловч тэгээд л сонирхолоос гарчихсан. Тэгээд л би зугтаасаар байгаад арай гэж салж билээ. Надад сайн боловч миний мөрөөдлийн цагаан морьтон биш байсан юм дөө.

#3
Ангийн хүүхэд байсан. Анх удаагаа хүнд галзуу дурлаж үзсэн би. Сайхан байсаан. Даана ч харамсалтай нь дурлал л юм даа. Ид дурлачихсан байх үед хамаг юм яг эхлэдэгийн даваан дээр хэсэг хугацаанд хол байх шаардага гараад тэгээд л дурлал дундаа ороод дуусчихсан. Нөгөө залуу бол уг нь сайхан юм хүссэн л юм шиг байна лээ. Би даана ч дуу шиг дахиулах хүссэнгүй. Боловсрол гарал угсаа нь нэг тиймэрхүү байсан юмаа. Царай зүс бие бялдар нь бол өмнөх хоёрын бодвол тасарцан л байсан л дөө. Боловсролын ялгаа бас хэзүү асуудал л даа миний хувьд. Биеэ авч явах байдал яриа хөөрөө нийгэмийн харилцанд орох байдал нь сэтгэлд хүрэхгүй болоод явчихна гэсэн үг л дээ. Агуу хайр байсан бол энэ бүхэн өмнө нь юу ч биш байх байсан л байх дөө.

#.....
Түүнээс хойш албан ёсоор дурлалын роман үүсгэж амжаагүй л явна. Харилцаа холбоотой хэд хэдэн хүн байсаан Зураач урлаач, харанхүй ертөнцийн өөр үзэлтэн, Доод ангийн хүүхэд, байрны гадаа танилцсан хүн, бөө удган, Супер сагсчин ийм хэдэн залуугийн заримыг ихэд сонирхож холбоотой байж үзсэн зарим нь намайг тоосонгүй заримыг нь би тоосонгүй Тэгээд ч нөхцөл байдал нь таарсангүй л дээ.

Яг миний стилийн яг миний хүсдэг тэр нэг хүнтэй учираагүй л явна дөө. Боломж нь ер таарахгүй юм.

#5
 Миний ханхүү биш байсан ч гэсэн намайг гээсээ гэж хүсдэг тал надад байдаг. Шунал гэхгүй байхаа зүгээр л өөрийгөө мэдэрмээр байдаг юм. Залуу халуун байгаагаа ☺
  ::::Өөрөө сайн дураараа гарч ирчихээд байгаа ч юм шиг гүй ч юм шиг энэ залуу үнэн ядаргаа болж байнаа. Дажгүй залуу л даа таалагдсан. Гэхдээ хүлээж байгаа хүн минь биш. Өөрөө гарч ирчихээд үл тоогоод байгаа нь зэвүүн хүргээд байх юмаа. Зүгээр хаячихья гэхээр дотроос зулгаагаад байна хаха  Яах вэ байз. Би түрүүлж мсж бичихгүй Тэр бас түрүүлж бичихгүй тэгсээр байгаад мартагдсан дууль болох гээд байгаа юм байх даа энэ одоо!? Ямар ч утагүй юм.

" Намайг тоодог хүмүүсээс би өөрийгөө хэр явааг мэддэг бол тоохгүй байгаа хүмүүсээс дахиж сайжрах ёстойгоо ойлгож авдаг "




Хөгширч үхэх=Хөшиж үхэх

  Эцэсийн эцэст хүн өөртөө арчаатай л байх хэрэгтэй л дээ! 7хоногтоо 1 нүүрэндээ маск тавьж, өглөөний дасгал хийчдэг, идэж уухаа зохицуулчихдаг байх ёстой! Түүнээс тэгээд зоргоороо байгаад байхад яаж сайхан явах юм. Заавал мөнгөтэй завтай хүн сайхан байдаг юм биш. Энэ зүгээр л сэтгэлгээ л байхгүй юу?

  Өөхлөөд эхлэсэн бол идэж уух юмаа анзаарч багасгаж хөдөлгөөн нэмэх ёстой байхад тоохгүй зүв зүгэр юм шиг байж байснаа бүүр хяналтаас гараад ирэхээр нь л гэнэт мэдэж түүндээ хий санаа зовно.

  Арьсаа тогтмол арчлахгүй эхний үрчлээ суухад нь анзааргүй анхаараагүй хэрнээ бүүр арга авахаа байхаар нь сэтгэлээр унаад шал хөндлөнгийн зүйлд буруу өгнө.

  Ер нь бол зөв амьдралын хэв маяг дадал зуршил их чухал л даа. Тэрийг өөртөө дадуулаагүйгээсээ болоод л та бүхий л муу үр дүнд хүрж байгаа шүү дээ.

Хүний хамгийн том дайсан бол өөрөө гэж аргагүй үнэн. Өөрөөртөө эзэн байна гэдэг ихээ том чадвар шүү дээ.

*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-**-*-*-*-*-**-*-

  • Нэг зүйлийг би мартсан байна шүү. Нүүрээ крантны усаар хэзээ ч битгий угааж бай! Буцалсан усаар юмуу өлөн усаараа угааж байх хэрэгтэй гэж хаа нэгтээгээс дуулж байсан. Лимонтой юмуу ногоон цайтай ус хөдлөөгөөд арчих эсвэл мөстэй усаар угааж байвал бүүр сайн гэх. Mөн тараг бол нүүрэнд бас онцгой чухал нөлөөтэй гэнэ билээ. Зовхи, хүзүүний арьсандаа бас бага зэрэг ч гэсэн анхаар ч л байх хэрэгтэй болов уy
  • Өглөө босоод заавал шууд ус ууж байх хэрэгтэй. Ер нь шингэн юм хэр ууж байгаагаа анзаарч байхад илүүдэхгүй.
  • Өглөөний дасгалын хувьд бол Түвдийн нөгөө алдартай таван дасгал зүгээр санагддаг шүү. Тэгээд уг нь өдөрт 108 удаа сунаж мөргөж байх Их сайн гэнэ билээ.
  • Ойрд бас жаахан өөр юм бодох боллоо хэхэ. Эмэгтэй хүн ер нь гэдэсний булчин, хөхний булчин, гарын булчин, бас нөгөө юуны юугаа бага зэрэг хөгжүүлж байсан нь дээр юм байнаа. Хүүхэд төрүүлээд буцаад агшихдаа хурдан байж мэдэх юм. Хөх ч ялгаагүй арай бага унжих ч юм билүү. Тэгээд бас нас жаахан яваад ирэхээр гарын дотор талын мах нь бүүр унад ирсэн байгаа нь таалагдахгүй байгаа юмаа. Тиймээс бүх зүйл болоод өнгөрөхөөр биш тосож бэлдвэл зүгээр үр дүн сайтай санагдах юмаа хэхэ. 
Залуухан халуухан энэ нас чинь бэлэг гэнэ билээ. Удаахан хамт баймаар байх юм дөө. Лаг лаг тасарцан тасарцан юм бодоод л байх юм хийж байгаа нь юу сан билээ дээ!?



Monday, November 24, 2014

ХОХО

Яагаад хэрэггүй хүний араас
Явах гээд байгаагаа бодож байна.

.....Миний хүсдэг хүн 
Мэдээж биш чи
Дурлачихаад ингээд байгаа ч юм биш
Дурлуулах гээд тэгээд байгаа юм
Түүний дараа хаяад явах гээд л,

Үл тоосонд дургүй
Үргэлж чухал байх хүсэлдээ...


Ингээд л байгаа юм байна.
Хийх юм хангалттай их байхад
Хайран цаг байгаа даа
Больж үзье.

Өнөөдөр үл тоомсорлосон ч
Өөр нэг өдөр
Тэрийг харамсуулчих
Тэр үед оройтохгүй.



  Шартай юмаа хаха одоо иймэрхүү нөхдийн хажуугаар салхи татуулдаад гардаг нас биш юмуу. Хүн бүр чамайг шууд онцгойлно гэж юу байх уу. Гэхдээ тийм өдөр ирнэ л дээ. Тэр өдрийг ирүүлэхийн тулд чи одоо юу хийх ёстой байх нь уу? 

  Жингийн цуваа явж л байдаг замын нохой хуцаж л байдаг. Нохой бүртэй тулж ажилаад байвал яаж хүрэх газартаа цагтаа хүрэх юм бэ? хэхэ


Тиймээс нээх чухал биш хүмүүсийг бол зүгээр л март мэдү.