За юу юугүй шинэ он гарлаа би гээч нь амарлаа даа. Ингээд 2014 он минь баяртайцгаа боллоо доо. Хаа сайгүй баярын уур амьсгал бөөн шинэ жил даашинз, мэйкап гээд л буужигнаж өгч бна дөө. Түүнийг дагаад архидалт л юм даа.
Ажилд орохоор ажлын газрынхантайгаа нийлж баахан архидалт болдог нь зүгээр л байдаг асуудал юм уу? Уухгүй гэж хэлж болдоггүй асуудал биш биз дээ. Мань мэтийн согтох битгий дороо л тас үсэрчихдэг нөхдүүд бол анхнаасаа л уухгүй байхаар тохируулах хэрэгтэй гэж ойлголоо. Уугаад дороо кадр тас үсэрч байснаас зүгээр уухгүйгээр хөгжилдөх нь хамаагүй дээр шүү. Тэгэхгүй бол тас үсрээгүй нэг согтуу толгой нь маллаад хаа нэг тийшээ аваад явчихдэг гэнэм. Өглөө хаана ч сэрж мэднэ гэнэ шүү. Ажилд орж байгаа залуу охид бодолтой л байх хэрэгтэй!!
*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-**
#Цөөн үгээр #Нийгмийн байдал
Манай Жавхаа ах бас л зөв юм яриад л ороод ирлээ шүү. Цаа чинь тэгэж байгаад лаг өө. Цэнхэр үст Цэрэн эгч бас л хэд хоног шуугиуллаа даа. Интернэт хэрэглэгчидийг.
Бас Батцэцэг мисс байна манайхан дэлхийн мисстэй болмоор байгаа юм байх оо. Өөр чинь юу билээ Марко Поло гарч эхлэсэн юм байна яах вэ дажгүй ч юм шиг одоогоор тодорхойгүй л байна. Өнөөдөр Зүрхээр наадагч үзлээ яахвэ л кино юм утга санаа биш орчин үеийн гял цал юмаар л бөмбөгдсөн мэт санагдлаа. Монгол тулгатны зуун эрхэмд Энхбаяр НбаСэйли энэ тэр гээд л юмнууд гараад л байна ДуэтДуэль бас гарч бна Шинэ жилийн гоё дуу байдаггүй дээ. Халтууранд яваад завгүй байгаа юм байхдаа хэдэн дуучид маань хэхэ
*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-**--**-
Нээх хөөрхөн өгүүлөг бичмээр санагдаад байгаа шүү. Жаахан мөрөөдөлд умбаад л байж л байна хэхэ. Үүнийгээ жижиг өгүүллэг болгочихмоох даана ч надад ямар ч туршага байхгүй тул миа л болох байх. Миний онцлог гэгдэх мэдээж нуршаа байх нь баараггүй ☺